| Хүмүүс: |
| Компани: |

АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн рейтинг МАХН-ын Д.Зоригтоос доогуур яваад байгаад сонгуулийн штаб нь тэвдүүхэн байна. Тиймээс нэр дэвшигч Д.Зоригтын шударга, боловсон өрсөлдье гэсэн уриаг эсрэгээр нь хүлээн авч, мушгиж эхлэв. Тэд сонгууль болгонд л дэлгэгдэж, олон түмэн ойшоож тоохоо больсон эрлийз хурлийзийн асуудлыг эцсийн мэх болгохоор шийдсэн бололтой. Рейтинг илүүтэй, сонгогчдын дэмжлэг өндөр яваа Д.Зоригтыг ийн муулсан нэвтрүүлэг тун ойрын хугацаанд цацагдаж болзошгүй байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр уг нэвтрүүлгийг сурталчилгааны багт багтан ажиллаж байгаа студийнхэн бэлтгээд завгүй байна. Харин сонгогчид ул дол болсон ийм гүтгэлэгт итгэх нь юу л бол. Сонгууль бүрт нэр дэвшигчид нэг нэгнээ монгол цустай, цусгүйгээр нь дууддаг нь гэм биш зан болоод байгаа. Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, М.Энхсайхан нарыг эрлийз хурлийзаар нь дуудаж байсан нь саяхан. Сүүлдээ үүнд нь итгэдэг ч хүнгүй болсон. Тиймээс урьд урьдны сонгуулийн жишгээр нэр дэвшигч Д.Зоригтод энэ нь харин ч эерэгээр нөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.