| Хүмүүс: |
| Компани: |

Эх орон намаас АН руу шилжиж, УИХ-д бас л хэл амтайхан гарч ирээд тангаргаа өргөсөн Х.Тэмүүжин сүүлийн үед байн байн цонхоо шиллэдэг ажилтай болсноос гадна энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргах бодолтой яваа гэнэ. Учир нь түүнийг долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилсноос хойш ийнхүү атгасан гарын чинээний том чулуугаар цонхыг нь дөрвөнтөө хагалаад байгаа аж. Зуны халуунд ч яахав яаж ийгээд аргалдаг байсан бол өвлийн хүйтнийг өнгөрөөх аргагүй учраас тэрбээр энэ асуудлаа цагдаад нэлээд ноцтой тавихаар зэхэж буй ажээ.
Улаанбаатарын сонин