| Хүмүүс: |
| Компани: |

МАХН-аас Эрдэс Баялаг Эрчим Хүчний Сайд Д.Зоригт намынхаа нөхдийн бүрэн дэмжлэгийг аван 24-р тойргийн нөхөн сонгуульд албан ёсоор нэр дэвшихээр сонгогдлоо. Нам доторх гол өрсөлдөөнийг бий болгож байсан экс ерөнхийлөгч нэрээ татсан нь Д.Зоригт сайдад 100%-ийн дэмжлэг авах үндсийг бүрдүүлсэн. Нэр дэвшигч албан ёсоор тодорсны дараа Н.Энхбаяр яагаад ялалт байгуулах нь тодорхой зүйл дээр нэрээ татав гэдэг таамаг янз бүрээр тайлбарлагдаж байна. Энэ бүхнээс хамгийн сонирхолтой бөгөөд боломжит хувилбар нь хувьсгалт нам нөхөн сонгуульд дахин ялагдал хүлээж хариуцлагыг нь С.Баяр сайд үүрэхээр сайтар бодож тооцоолсон төлөвлөгөө байж болох юм гэсэн таамаг. Хэрэв энэ таамагийг бодитой гэж үзэх аваас С.Баяр даргын ажил эзэндээ очих нь тодорхой. Угаасаа Н.Энхбаяр ах намын эзэн байсан. Түүний дараа болох зүйл ч тодорхой. Баяр сайдын анх гарахдаа хэлж байсанчлан намын даргын ажлыг дагадаг ерөнхий сайдын суудал түүнийх болох учиртай. Ингэж л экс ерөнхийлөгч жинхэнэ өрсөлдөөнд эргэн орж ирэх нь дээ.