| Хүмүүс: |
| Компани: |

Рок попын №1 менежмэнттэй продюссер Болд продакшныхаа эмэгтэй дуучидад хоолойны чадвараас өмнө дур булаам байх гэсэн үндсэн шалгуур тавьдаг байсан. Чухам л энэ шалгуурт нь яв цав тохирсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох дуучин Агиймаа зан авир тун хурц нэгэн гэсэн шүү. Өмнө нь ширээний үйлчлэгч байсан тэрээр одоо ч гэсэн зангаа тавихгүй тасарч унатлаа шоудаж ирээд хойд ээжийгээ гэрээсээ хөөж байсан удаатай. Нэг л өдөр од болохоор шийдэн ногоон гэрлээр гарч ирсэн Агийгмааг мэдэх хүмүүс яг л Ану шиг сайхан залдаг “гар” даа гэлцдэг юм билээ. Сүүлийн үед дуучин бүсгүйн тун хайнга, хэгжүүн зан нь рок попын томоохон продюсерүүдын дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Магадгүй хэзээ ч билээ хэлж байснаараа “100% эмх цэгцтэй” явж эхлэхгүй бол ч асуудалд орох нь дээ Агиймаа минь