| Хүмүүс: |
| Компани: |

Экс ерөнхийлөгчөөс гавъяатын тэмдэг “зулгааж” дөнгөсөн Х.Болормаа төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж гавъяатынхаа найрыг хийх гэнэ. Сөөнгө солгой хоолойтой гэж адлуулдаг Бат-Эрдэнийгээ бодвол гавъяатын тэмдэг нь арай л зохисон гэж Говь-Алтайчууддаа үнэлүүлдэг дуучин Болормаа намрын налгар өдрүүдийн нэгэн сайн өдөр гавъяатынхаа найрыг хийх гээд бэлтгэлээ базаан тунчиг завгүй явна лээ. Нэгэн үе мандан бадарч явсан нийтийн дуу уналтанд орсоноос хойш хийх ажилгүй болсон зохиолын дуучдаа бодвол аранжировшик нөхрийнхөө буянаар дууныхаа хөгжмийн найруулга, дуугаралтаа цоо шинээр өөрчилж дуулж чаддаг дуучин Х.Болормаа гавъяатынхаа найрын дараа шинэхэн цомгоо гаргаж, фэнүүддээ бэлэг барих юм гэсэн