| Хүмүүс: |
| Компани: |

Хоолойн чадалгүй ч "өөр" авъяасаараа оршин тогтноод байгаа “Киви” хамтлаг оросын алдарт Виагра хамтлагийг дуурайж дуулсаар нэг л мэдэхэд 5 жил өнгөрчээ. Хахир хатуу продюсерийн удирдлаганд 5 жилийн турш байж, бараг өглөө аль хөлөн дээрээ босохоо хүртэл цагдуулж, өөрсдөө мэдээд ганц үг хэлэх эрх чөлөөгөө хязгаарлуулсаар ирсэн “Киви”-гийнхэн сүүлийн үед продюсерээсээ залхаж эхлээд байгаа сурагтай. Гэрээний хугацаа нь ч дуусах дөхөж, “Киви”-гийн охид продюсерээсээ салахын түүс болж, хэрүүл тасрахаа болиод байгаа гэнэ. Хоолой муутай ч хатуу продюсерийн хүчинд өдий зэргийн амжилтанд хүрсэн “Киви”-гийн охид Ангирмаатай Ангирмаагүй амжилтанд хүрнэ гэж бодсон бололтой. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг энэ байх даа.
Factnews.mn