| Хүмүүс: |
| Компани: |

Гэмт хэрэгтэнүүдэд өршөөл үзүүлэх сургаар баахан нөхдүүд өөрсдийгөө өршөөлд хамрагдах болсон гэж ярьж явна. Тэдний нэг нь Ж.Батзандан. гудамжны хөдөлгөөн хийж олонд танигдангуутаа “ИХ” хэмээх нам байгуулж УИХ-д өрсөлдөөд ялагдсан шарандаа ард түмнийг уруу татаж, намын байр шатаалгасан энэ эрхэм өдгөө уснаас хуурай гарахыг мөрөөдөж явна. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн хэрэг нь прокурорт шилжсэн Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг 25 жил эсвэл цаазаар авахуулах ял хүлээж байгаа. Дээрх гуравыг өршөөлд хамрагдах эсэх талаар асуухад ямар ч боломжгүй гэж албаны эх сурвалж хэлсэн. Харин Ж.Батзандан “прокуророос намайг ганцааранг маань гэм буруугүйг олж тогтоосон. Удахгүй зарлаад цагаатгана” гэж ярьж явжээ. Ёстой л сэрүүн зүүдэлнэ гэдэг энэ байх даа.
factnews.mn