| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Ардчилсан намын лидерүүдийн нэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцэн “УИХ-ын 24 дүгээр тойрогт намууд хэнийг сойх вэ” гэдгийг олон нийт сонжин хүлээх боллоо. Ардчилсан нам УИХ-д ганц суудал дутаахгүйн төлөө гишүүдийнхээ дунд ээлжит марафоноо зарласан бол МАХН-ынхан ялагдлаа нөхөн сонгуулийн ялалтаар нөхөх гэж хэрдээ л чармайж байна. “Ах” намынхан төрийн тэргүүний суудлаа сөрөг хүчнийхэнд өгч буй Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх гэнэ” гэсэн яриа гарсан ч Намбарын хүү тийм сонголтыг хийхгүй нь тодорхой. Тэгвэл МАХН УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд хэн гэдэг кандидатаа нэр дэвшүүлэх вэ. Хэдийгээр тус тойрогт өнгөрсөн жил өрсөлдөөд ялагдсан Л.Одончимэд дахин нэр дэвшихээр элдэв лобби хийж буй ч түүнд найдвар алга. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг намынхан нь зүтгүүлэхээр хэдийнэ тохиролцсон аж. Ийм мэдээ “Ах” намаас ирэв.
Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд Д.Дорлигжав бас л багтжээ. Гэхдээ түүнийг “Нэр дэвшихгүй байх” гэж олон хүн хэлж байгаа юм. Ардчилсан намынхнаас Ц.Элбэгдоржийн суудлыг алдахгүй байх найдвартай хүмүүс бол экс гишүүн Б.Батбаатар, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа нар. Б.Батбаатарын хувьд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга. Хэдийгээр УИХ-ын 2008 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялагдсан ч Орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Тухайн үед МАХН-ынхан “Б.Батбаатарын рейтинг өндөр байна” хэмээн өөр зуураа ярилцаж, хэрдээ л сандарч байлаа. Тэгэхээр түүнд УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд даагаа нэхэх боломжит хувилбар бий. Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмааг чингэлтэйчүүд андахгүй. УИХ-ын 2008 оны сонгуульд тэрбээр бэл бэнчин муутай гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд ний нуугүй ярьж, сонгуулийг шударга явуулахын төлөө үгээ хэлсэн цөөхөн хүний нэг. Тэгээд ч Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Б.Баттулгатай шүүхдэлцэж, ялсан нь улс төрийн хүрээнийхний дунд түүний нэр хүндийг багагүй өсгөсөн. Мөн Ц.Нямдоржийг “Үндсэн” хуулийн Цэцэд өгч, спикерийн суудлаас унагасныг хүмүүс мэднэ. Намдаа авчирсан нэмэх оноо, ялалтууд нь түүнийг нөхөн сонгуульд хүч үзэхэд болохгүй гэх газаргүйг батална. Гэхдээ тус намынхан Б.Батбаатарт илүү найдаж байгаа аж. Ямартай ч улс төрийн намууд ширүүхэн өрсөлдөөнтэйгөөр нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан ажлаа эхлэх юм. Учир нь тангараг өргөснөөс хойш 14 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийн товыг зарладаг. Тов зарласнаас хойшхи 30 хоногт намууд дахиад л сонгуульдах нь
Монголын мэдээ