| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
УИХ дахь төдийгүй Монголын хамгийн баян гэгддэг эрхмүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу улс төр, УИХ гэдэг ажил хийж болмоор аятай таатай газар биш юм байна хэмээн гомдоллож байсан нь саяхан. Гэхдээ өдгөө тэрбээр УИХ-д юм юмыг амжуулж болдог хамгийн гол нь зүггүй дураараа хүмүүсийг хүмүүжүүлж болохыг тун соргогоор ухаарч ажигласан бололтой байна. Учир нь тэрээр байнга л хэл ам таталж байдаг охиныхоо нэр хүндэд асар их анхаарал хандуулж, улс төрд сойхоор бэлдэж байгаа аж.
Тодруулбал: МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулчихаад байгаа Ц.Элбэгдоржийн тойрог дээр нөхөн сонгууль явуулах нь мэдээж. Мань эр энэ боломжийг ашиглан охиноо уяхаар зэхчихээд байгаа аж. Гэхдээ нэг талаар энэ нь мань эр үгэнд орохгүй хэл аманд өртөөд байдаг дураараа охиноо хажуудаа суулгаж хараанаасаа салгалгүй хянах гэсэн эцэг хүний бодлоос улбаатай ч байж болох юм. Яахав тойрогтоо хийх ажлыг нь мань эр мөнгөөр зодоод зохицуулчих юм чинь өгчихдөг ч юм билүү хэмээн Чингэлтэйн сонгогчид үймж эхэлсэн байна лээ. Хайртай охиныхоо нэр хүндийг бодоод халхын баяны хэргээ гаргачих ч юм билүү гэх шум хүчээ авч эхэллээ
Улаанбаатар таймс