| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Хоёрхон жилийн өмнө Монголын хамгийн сайхан хүүхэнтэй нэр холбогдож гурван настай охиноо өнчрүүлэн, Баянзүрх дүүргий шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан энэ залуу өнөөдөр топ модель бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон хэргээр дахин шүүхийн хаалга татлаа. Эмэгтэй хүнийг хардалтаас болж зодож, хүндэвтэр бэртэл учруулсан Л.Цэгцбаатарт шүүх 40 хоног буюу 360 цаг албадан хөдөлмөр хийх ял оногдуулж, дуулиантай нийлсэн хос залуус шуугиантайгаар харьцаа холбоогоо таслах дээрээ тулаад байна. Гэвч түүнд оногдуулсан энэ ялыг эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа гэнэ. Энэ ч аргагүй. Гоолиг бие хаа, сайхан царай зүсээр эрчүүдийгсоронзон адил татдаг залуухан бүсгүйг олон хүн өмгөөлж хамгаалж, түүнийг хэвтэрт ортлоо зодууллаа гэдэг мэдээллийг бүгд л эгдүүцэн хүлээж авч байсан учраас тэр. Тиймээс "Хар хорин" захын боссын хүүг ялгүй салсанд олон хүн бухимдаж байна. Баян айлын эрх танхил хүү өөрийнхөө хийсэн хэргийг дарахын тулд хуулийнханд их хэмжээний мөнгө өгсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Пүүжээгийн найз нөхөд ч ингэж хардаж байгаа бололтой. Тиймээс Л.Цэгцбаатарын хэргийг шалгасан цагдаа, ял оноосон шүүхийнхнийг Авилгатай тэмцэх газарт шалгуулж, энэ хэргийг дахин хянуулах хүсэлтэй хүн цөөнгүй байна.
360 цаг албадан хөдөлмөр хийлгэх ял. Энэ бол тийм ч амар ял биш. Ядуу даржин хүмүүс ийм хэмжээний ял сонсох юм бол гудамж цэвэрлэж, хайс будахаас өөр аргагүй байдалд ордог гэнэ. Дээр нь өдөр болгон цагдаад очиж цагаа бүртгүүлдэг аж. Харин "Хархорин" захын боссын хүү ял авснаасаа хойш ор сураггүй алга болчихсон сурагтай. Тиймээс Пүүжээгийн найз нөхөд түүний хэргийг дахин задлаж чаддаггүй юм аа гэхэд Л.Цэгцбаатар гэгч энэ танхай залуугаар гудамж цэвэрлүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Харамсалтай нь төрсөн гэрийнхээ хогийг ч шүүрдэж үзээгүй танхил эр шороотой гудамж цэвэрлээд зогсож байна гэдэг юу л бол.
Тэргүүн