| Хүмүүс: |
| Компани: |
(1).jpg)
Дуулахаасаа илүүтэй гаднах дүр төрхөөрөө залуусыг байлдан дагуулдаг “Киви” хамтлаг экс гишүүнийхээ эрэлд гараад байна. Учир нь хамтлагийн дөрөв дэх гишүүнээр тодорч, хэсэг хугацаанд “нөхөөсний гишүүн” байсан Агийд Солонгосын нэр хүнд бүхий нэгэн компани өөрийн дүр төрхөө болгох санал тавьжээ. Дуучин бүсгүй одоогоор саналыг хараахан хүлээж аваагүй байгаа ч ашигтай санал тавихыг л хүлээж байгаа гэсэн. Монголжуу дүр төрхтэй гишүүнээ өмссөн оймс шигээ сольж, клип, дуундаа тэр бүр хоолойг нь ил гаргаад байдаггүй “Киви”-гийн дараагийн гишүүнээр хэн тодрох нь фэнүүдийнх нь сонирхлыг ихээр татаж хүлээлт үүсгэж байна. Уяхан, туяхан бүсгүй гуйсан болгонтой асуудал үүсгээд байдаггүй ч ерөнхийлөгчийн эгчийн хүүг найз залуугаараа сонгон өдгөө нэг гэрт амьдарч байгаа аж
Factnews.mn