| Хүмүүс: |
| Компани: |

30 хүрээгүй нялх гавъяатуудын яриа одоо хэр нь хуучраагүй байна. Залуу хүмүүст цаашид хийж бүтээх урам хайрлаж байгаа гэсэн нэгэн байхад нэг насаараа урлагт зүтгэж өөрийгөө зольж явсан ард түмний жинхэнэ алдартнууд энэ цолыг энгэртээ зүүж чадалгүй хорвоогоос буцсан гашуун түүхийг яаж хэлж барах билээ гэж үзэх хүмүүс түүнээс ч олон байна. Энгийн ард түмэн ийм бодолтой явахад үеийн дуучид нь битүүхэндээ атаархаж хэрээрээ бухимдаж яваа сурагтай. Тухайлбал Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Г.Эрдэнэтунгалаг нар Баясгаланг гавъяат болчихоод байхад бид яагаад авч болдоггүй юм гэж өвөр зуураа шивнэлдэж сууна.
УБ таймс