| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Хайрын сайхан дуунуудаараа нэгэн цагт хайлуулан уяруулж явсан Дээгийгийн гараас сүүлийн үед ер олигтой дуу гарахаа байсан. Ямар сайндаа л "чамайгаа үнсье ээ" гэдэг хоёрхон үгнээс бүтсэн гэмээр "орон гаран" дуу хийж алмайруулсан. Юутай ч нэг үеэ бодвол хүний хань хүүхдийн эцэг болж намба суусан тэрээр хайртай эхнэрээ "Тэнгэрийн бүсгүй" гэж өргөмжлөөд түүгээрээ тоглолт хийгээд авсан. 3 сарын 7-нд тоглосон түүний сүрдэм нэртэй тоглолт нам гүмхэн болж өндөрлөлөө. Хамгийн хачин нь Дээгий тоглолтондоо эрхэм ижий, энэрэлт эхчүүд, бүсгүйчүүдээ урьсан байтал үзэгчидийн ихэнх нь эрчүүд байжээ. Өөдөөс нь ширтэх харчуудын өмнө байн байн "Тэнгэрлэг бүсгүйчүүд минь" гэж хэлэхээс "зовсон" Дээгий тоглолтынхоо сүүл рүү эсрэгээрээ "Тэнгэрлэг эрчүүдээ" гэж хэлэхэд хүрчээ.
Монголын нэг өдөр