| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин Нара гэх царайлаг охин сүүлийн үед үзэгдэхгүй, сураггүй болсон нь дараалан ирж байгаа киноныхоо урилгыг хүчрэхгүй байгаатай холбоотой гэнэ. "Хувилгааны эрэлд" хэмээх түүхэн кинонд сүрхий амжилттай тоглосон тэрээр жүжиглэх авъяастай гэдгээ харуулаад авсны хүчинд нэлээд хэдэн киноны урилга авсан гэнэ. Рок попын ертөнцөд байр сууриа олж чадахгүйгээ мэдэрсэн бүсгүй дажгүй царайгаа ашиглан кино ертөнцийг байлдан дагуулахаар зориг шулуудан хоёр дах уран бүтээл болох "ZMN" студийн бүтээсэн "Зөрлөг" хэмээх залуусын хайр дурлалын гурвалжинг харуулсан киноны гол дүрд тоглосон нь их урам өгсөн бололтой. Шинэхэн бүтээсэн дүр нь өөрийнх нь зан ааштай төстэй, сэргэлэн авхаалжтай, яриа хөөрөөтэй охины дүр гэнэ лээ. Гэвч дуучин байсан бүсгүй энэ дүрээ Галдан бошигт хааны бага хатан Анугийн дүрийг бүтээмээр байгаагаа хэнээс ч нуусангүй.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал