| Хүмүүс: |
| Компани: |

Татвараас нуугдсан, төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн, төрийн өмчит компаниудад бараа бүтээгдэхүүн шахдаг томилгоо хийдэг, АПУ-гийн татварын дансыг шатаасан, Бөмбөгөрийн хохирогчдод мөнгийг нь өгөхгүй байгаа гэх мэтээр зүсэн бүрээрээ хэлүүлж хардуулдаг ч ямар ч гэм зэмгүй өнгөрдөг ганц хүн бол "Алтжин" компанийн захирал Г.Алтан. Ёстой л нөгөө гурван төрд нүүртэйнхээ ачаар яаж ч хатгасан хөдөлдөггүй гэдэг шиг "Алтжин" компанийг ид сэргэн мандаж байх үедээ төрийн өндөр албан тушаалтнуудад бөөн бөөнөөр нь мөнгө цутгасны ач хэмээн экс нөхөр С.Жамъянсүрэн нь барин тавин нотолдог ч хэрэг болгон авч үздэггүй нь гайхалтай гэхэд ч багадмаар. Бөмбөгөрийн хохирогчдод 60 хувийг нь төлөх үүрэг хүлээгээд байгаа Г.Алтан хатагтайн нэр дээрх "Рояал кастл" хотхон дахь байр, худалдаа үйлчилгээний төвийн байрууд, "Жаст"-ын эзэмшилд хараахан очоогүй байсан ШТС-уудыг битүүмжлэн хохиролыг барагдуулах арга хэмжээ авч байгаа ч эрхэмсэг хатагтай хааяа нэг багахан мөнгө хаячихаад луу унжиж яваа гэх. Тэр мөртөө байрны үнэ навс унаж байгаа энэ үед Зайсангийн аманд гурваас таван өрөө бүхий таван байр худалдан авч байгааг мэдсэн хохирогч нар бас л үймээн маргаан гаргахаар зэхээд байна.
Эх сурвалж: Зиндаа