| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
`Монгол газар` -ын Мянганбаяртай хэдэн жил ханилж, хөөрхөн охин хөтөлж үлдсэн Топ модель Д.Пүрэвсүрэнг хайрлах залуу олон байдаг ч 10 жилийн ширээнээс дөнгөж өндийнгүүтээ Монголын алтны магнатын эхнэр болчихсон болохоор хэрэглээг нь дийлэхгүй гэж зүрхшээдэг гэдэг.
Өнгөрсөн жилээс Д.Пүрэвсүрэн `Хар хорин` захын экс эзний хүү П.Цэгцбаатар гэдэг залуутай дотносох болсон. Сонирхолтой нь Цэгцбаатарын аавыг Пүрэвсүрэн гэдэг бөгөөд Пүүжээ гэж авгайлцгаадаг гэнэ. Гэвч Цэгцбаатарын аав Пүүжээ нэр нэгт амьдаа бэрээ нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй гэнэ. Тиймдэнэ ч Цэгцээ, Пүүжээ хоёр өнөөг хүртэл нэг гэртээ орж гэрлэж бараалаагүй, энд тэмд сэмхэн болзож яваа гэнэ. Тэрчлэн Цэгцбаатарын аавынх баячуудын амьдардаг `Royal castle` -д `Монгол газар` -ын Мянганбаяртай хөрш амьдардаг юм байна. Тиймээс ч `Тэр, Цэгцбаатар нь Пүрэвсүрэнг эртнээс мэднэ, сайхны өмнө харц буруугүй болохоор аль эртнээс Пүүжээг харж явсан байх. Тиймдээ ч Пүүжээг Алтны магнатаас салангуут, авааль эхнэр нялх охиноо орхиж Пүүтээтэй холбогдох болсон байх` гэсэн таамаг дэвшүүлж сууна.
Гэхдээ хүсэхэд хясна гээч болж Цэгцбаатарын аав ээж нь Пүүжээг хар нялхаасаа мөнгөтэй эртэй хмт амьдарсан, эдийн шуналтай хүүхэн. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэрчлэн сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж задгай ярилцлага өгдөг, саяхан гарсан `Боолын гэрээ` кинонд бүрэн нүцгэлсэн гэнэ билээ. Хэмээн дургүйцэж хайр сэтгэлд нь хориг тавьж байгаа гэнээ. Өөрөөсөө 10 хол давсан ах хүнтэй амьдарсан Пүүжээ энэ удаа өөрөөсөө 1 дүү Цэгцбаатар гэгч залуутай дотноссон ч аав ээж нь дургүйцсэнээс болж, цуутай хүүхэн хуримгүй гэгч болж явна.
Эх сурвалж: Сэрүүлэг