| Хүмүүс: |
| Компани: |

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ парламент дотроо хамгийн ахмад нь бөгөөд эгэл даруу, гэм зэмгүй харагддаг нэгэн. Гэвч “Дуугүй хүний доодох нойтон” гэгчээр дал шахсан насандаа шар сэмжилж бага жаахан охины толгойг эргүүлэн хэнз үртэй болсныг мэддэг хүн цөөн биз ээ. Парламентын индрээс гэм зэмгүйхнээр ширтэх энэ өвгөн хэдэн жилийн өмнө нас барсан найзынхаа охиныг туслахаараа авч ажиллуулахаар болжээ. Гэвч мань эр уг охиныг эцгийн хайраар биш, эр хүний чивэлт нүдээр харж байсан нь өдгөө нэгэнт тодорхой болсон. Д.Дэмбэрэл даргын найз амьсгал хураахдаа хүүхдүүддээ туслаж явахыг аминчлан гуйсан гэдэг. Уг гэрээслэлийг Д.Дэмбэрэл гэдэг хүн даанч хүн чанаргүйгээр хэрэгжүүлж ажлын байрны хүчирхийлэлд автуулснаар туслах бүсгүйгээ жирэмслүүлсэн аж. Ингэж Д.Дэмбэрэл гэдэг хүн дал шахсан насандаа хориодхон настай охиноос хүүхэд гаргаж эцэг болох нь тэр. Гэхдээ Д.Дэмбэрэл бага эхнэрээ үнсэнд хаягдсан шалз шиг орхисонгүй. Хотын төвд таван өрөө байр авч өгөн, дээд зэргээр тохижуулж, мөн сүүлийн үеийн үнэтэй жийпийг бэлэглэсэн байдаг. Харин авааль гэргийгээ Гачууртад байшин барьж өгсөн нэрээр цөлж орхижээ. Ингээд хоногийн ихэнхийг нялх амрагтайгаа эрхлэнхэн жаргаж өнгөрөөх болов. Харин албан ёсны арга хэмжээн дээр албан ёсны эхнэрээ Гачууртаас дуудуулан дагуулсан болдог аж. Одоо ч гэсэн Д.Дэмбэрэл дарга нялх амрагийндаа очих бүрийдээ хамгаалалтын албаныхныгаа хүндрэлд учруулан бөөн чирэгдэл удаж байна. Д.Дэмбэрэл нь Ховд нутгийн хүн гэдэг бөгөөд залуу амраг нь ч тэр нутгийнх бололтой. Энэ мэтчилэн томчуулын олонх нь хоёроос гурван эхнэртэй эрийн жаргал эдэлж байгаа хэрнээ ховсчин Хүрэлбаатарын санаачлаад байгаа Хоёр эхнэртэй байх тухай хуулийг дэмжихгүй байгаа нь хачирхалтай.