| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Єнєєдєр 2008 оны 11-р сарын 01. Энэ өдөр УИХ-ын шинэхэн гишvvн Д.Дамба-Очирын "Очир тєв" компани Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэчихсэн, ашиглалтад хvлээлгэн єгєх учиртай. Баруун аймгууд руу явахад холбодог гол зам шинэчлэгдээд туузаа хайчлахаар товлосон єдєр тvvний амласнаар ийнхvv тохиож байна. Тендерт ялагчид ажлаа хэрхэн хийдгийн тод жишээ болсон тvvний шинэхэн барьсан замаар салхи татуулан давхиадхая. Тендерт шалгарсан л бол гэрээнд тусгасны дагуу ажлаа хийж гvйцэтгэх ёстой. Байдал ямар байгааг тэр замаар явж байгаа хэн бэ гуай ч хэлээд єгнє. Тамтай зам бол Д.Дамба-Очирын "бvтээл".
Тvvний гайгаар олон асуудал оволзох болсон. Улаанбаатар хоттой залгаа тєвийн бvс нутаг маш богино хугацаанд цєлжчихєв. Нутгийн байгаль болон зорчигчдын эрvvл мэнд ч сvйдэв. Баруун аймгийг зорих аялал жуулчлалын талаар ч ярих хэрэггvй болсон. Аваар осол тоймоо алдаж, эрдэнэт хvн амь насаа алдаж, эд хєрєнгєєрєє хохирох нь Д.Дамба-Очир гишvvний хувьд юу ч биш. Зам барина гэж хэлээд мєнгєєр нь сонгуульдчихсан тvvний царай улайхаа болиод бvр цайв. Ийм хvн эрхэм гишvvн болж татвар тєлєгчийн мєнгєєр угжуулах эрхгvй билээ. УИХ дээр Лvнгийн замын асуудал сєхєгдєхєд тэрээр "Би дуугvй л суусан" гэсэн хариулт єгсєн байв. Татвар тєлєгчдийн мєнгийг луйвардан авч vрэн таран хийсэн хvний амнаас ямар ч vг унах билээ. Д.Дамба-Очирын "Очир тєв" компани эргэн тєлєгдєх нєхцєлтэйгєєр Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд 106,2 км замыг єєрийн хєрєнгєєрєє барина гэж гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар замын ажлаа ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн санхvvжилтийн 30 хувийг, хоёр дахь жилд нь 30, vлдсэн хугацаанд 40 хувийг барагдуулахаар тохиролцсон юм билээ. Замаа барих нь битгий хэл хуучин замыг нь хуулаад хаячихсан. Харин Монгол Улсын 2007 оны тєсвийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт орж хоёр тэрбум тєгрєгийг тэрээр авчихсан л байгаа юм даа. Дахиад дєрвєн тэрбум тєгрєг нэмж авахаар болчихсон байв. Харин зам нь л огт баригдсангvй. Ийм л дампуу эр. Эр хvн хэлсэндээ хvрдэг байх ёстой.
www.factnews.mn