| Хүмүүс: |
| Компани: |

Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ үнэн зүрхнээсээ бусдад халуун гараа сунгаж тэр хэрээрээ олны хайр хүндэтгэлийг төрүүлдэг "Номин талст" хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн үеийнхээ залуусаас нэлээд хожуу гэр бүлийн амьдрал зохиосон. Энэ жил дөнгөж нэг ой хүрч байгаа Зөөлөнсий охины нэрийг тэр үед хүмүүс сонсоод гайхаж байсан бол дуучин залуу маань саяхны нэг сонин дээр охиныхоо нэрний утгыг тайлбарлажээ. Тэрээр маш гүн гүнзгий утгатай тэр нэрийг тайлбарлахдаа "Та гар луугаа үлээгээд үзээрэй Гар дээр чинь ирж байгаа тэр зөөлөн мэдрэмжийг л би охиндоо нэр болгож өгсөн юм." Олон мянган охид цаашаа хараад гүйж байхад Зөөсий гэж дуудахад нэг л охин эргэж харна гэдэгт итгэлтэй байдаг болохоор энэ нэрэндээ хамгаас илүү дуртай гэж ярьжээ.
Дашрамд хэлэхэд тэрээр Зөөсийгийнхөө нэг насны ойд зориулсан "Охин тэнгэр" нэртэй цомог гаргаад удаагүй байгааг өмнө нь танд дуулгаж байсан. Удахгүй шинэ цомогт орсон дуунуудаа сурталчлах зорилгоор хөдөө орон нутгаар аялан тоглолт төлөвлөсөн гэнэ шүү. Тэнгэрийн бүсгүй нэртэй тоглолт нь энэ сарын 15-с эхлэн бүтэн сарын хугацаанд үргэлжлэх аж. Харин эргэж ирээд эмэгтэйчүүдийн баяраар нийслэлд тоглогдох томоохон концертийн бэлтгэлд орно гэнэ билээ.
www.Factnews.mn