Л.Єнөрчимэг: Эерэг мэдээлэл их байх тусам надаас эрч хүч ундардаг
2008/09/17
Share |
Хүмүүс:
Компани:


Гол баатрыг нь хүсээгүй байхад авъяас чадвартай нэгнийг ард түмэн олны танилаар өргөмжилчихдөг. Уг жаягийн дагуу 1990 оны дундуур зураач Єнөрчимэг хэмээх бүсгүй гар, хөл, амаараа нэгэн зэрэг хослуулан зурж, гоц авъяастнаар тодорч олны танил болж билээ. Хэн бүхэнд заяагаад байдаггүй гоц авъяасаа тэрбээр урлагийн танхимд бус тайзан дээр үзэгчдийн өмнө нотолсон анхны авъяастан.
Мөн усан сан дотор амьсгалаа түгжингээ хөлөөрөө зураг амилуулж болдгийг энэ бүсгүй гүйцэтгэж байсан он цаг мартагдаагүй. Авъяас чадвараа олонд дэлгэсэн нээлттэй тэрхүү үзүүлэх тоглолт тухайн үед цоо шинэ зүйл байсан. Харин одоо цагт ТV шоу хөтөлбөрийн эхлэл байсныг үгүйсгэх аргагүй. Түүний авъяас чадвар монголчуудын нэг хэсгийг гайхшруулж байсан он цагаас хойш Л.Єнөрчимэг уран бүтээлийнхээ хажуугаар залуу авъяастнуудыг бэлтгэх их ажлын гараатай. Түүнтэй зах цухаас нь хөөрөлдсөнөө толилуулъя.
-Нэг хэсэг Монголдоо байгаагүй Таныг хаана яваа бол хэмээн сураг тавих олон хүн байсан. Чамгүй олон жил сураг тасарсан хуучны танилд маань хуучлах зүйл мундахгүй их байгаа гэж бодож байна?
-Хонконгод 2000 оноос мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаад ирсэн. 2006 онд гэрээ дууссанаар Монголдоо суурин амьдарч байна.
-Єндөр хөгжилтэй орон Таны авъяасыг үнэлж, жил бүр гэрээгээ сунган улируулан ажиллуулна гэдэг монгол хүний чадвар олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл. Тус улс Танд ямар ажлын байр санал болгосон бэ?
-Хонконгийн олон улсын ЮНО хэмээх галерейд зургийн багшаар ажилласан. Төрийн бус байгууллага хэдий ч улсдаа дээгүүрт ордог уран зургийн галерей. Тус галерейд мөн ур чадварын үзүүлэх тоглолт хийх үүрэг давхар хүлээж ажилласан.Тэнд ажилласан хугацаанд мэргэжлийн маань ур чадвар сайжирч, нарийн ёс, дэг журамд суралцаж, оюуны хийгээд боловсролын маш том хөрөнгө оруулалтыг өөртөө хийсэн. Ажлын нөхцөл, шаардлага, зарчим нь тэс өөр. Монголчууд амралтын хоёр өдөр амарсан шиг амраад шинэ долоо хоногтойгоо золгодог бол тэнд эсрэгээрээ. Ажлын зургаан өдөртэй. Бүтэн сайн албан ёсны амралтын өдөр хэр нь бусад өдрөөс илүү их ажил төлөвлөж тэр өдрөө амжуулахаас өөр гарцаагүй байдалтай тулгардаг. Хонконгчууд алба, амины ажлаа энэ өдөр л зэрэг зэрэг амжуулна. Манайхан шиг сайхан амарна гэсэн ойлголт байхгүй.
-Түм түжигнэсэн их хөлийн газар өөрийн байр сууриа олно гэдэг амаргүй. Мөн хөдөлмөрийн өөр үнэлэмж, тогтолцоотой цаг үргэлжийн өрсөлдөөн дунд гадны хүн ажиллах бүр ч хэцүү даваа. Ажил олгогчоос байгуулсан гэрээнд Танд ямар ямар шаардлага тавьж байсан бэ?
-Маш өндөр шаардлага тавьж байсныг Монголдоо ирсэн хойно мэдэрсэн. Тухайн үед гэрээний заалтууд байх ёстой зүйл шиг санагдаж байсан. Тэнд байх хугацаанд миний амьдрах байрыг байгууллага маань дааж байсан. Хувийн голдуу зүйл дээр их өндөр шаардлага тавьж байсан. Сонирхуулбал, гэртээ гадны хүн оруулж болохгүй. эрэгтэй хүнтэй харьцаа тогтоож болохгүй, гадуур зөвшөөрөлгүй явж болохгүй гэх мэтчилэн олон хориотой зүйлүүдийг жагсаасан байсан. Гэрээний хугацаанд ажлын цаг сайн баримталж, Монголынхоо нэрийг гаргах ямар нэг амжилт үзүүлэх, тухайн байгууллагыг олон нийтэд таниулж нэр хүндийг өсгөх болзол тавьж байсан. Гэрээг зөрчсөн ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Харин ч болзлыг давуулан биелүүлж байсан нь миний зүгээс Монголынхоо нэр төрийг гадны оронд бага гэлтгүй дуурсгасан хувь нэмэртэй. Миний нэг өдрийн амьдралын горим яг л программчлагдсан мэт өнгөрсөн. Єглөөний таван цагт босоод цагийн дараа гэрээсээ гарч метро, автобус, галт тэрэг гэсэн гурван маршрутаар явж ажилдаа ирнэ. Газрын зураг дээр Хонконг зүгээр л нэг хар цэг байдаг шүү дээ. Гэтэл нутаг дэвсгэрийг бага гэж чамлахааргүй их холын зам ажил, гэрийг маань холбодог байв. Ингээд бодоход унтаж, амрах цагийнхаа ихэнхийг хонконгчууд нийтийн тээвэр дотор өнгөрөөдөг гээд хошигноод хэлчихвэл болно. Ажил 17 цагт тарна. Оройдоо гэртээ ирчихээд маргаашийнхаа ажлын хувцсаа бэлтгэнэ. Галерей тул янз бүр арга хэмжээ болно. Тэр бүхэнд зохицуулж хувцаслахаас гадна маргааш өдрийн хийж гүйцэтгэх ажлаа заавал төлөвлөнө. Энэ зарчим хонконг хүн бүрт нэвт шингэсэн байдаг. Маргаашийнхаа арга хэмжээнд тохирсон даалгаврыг хийсээр байгаад шөнийн 24 цаг хүргэдэг. Ер нь телевиз бага үзэж байсан гэж бодохоор чөлөөт цаг ямар хомс буйг илтгэж байгаа биз дээ.
-Гадаадад ажиллах саналыг Танд тус улсаас тавьсан уу, аль эсвэл өөрөө энэ гарцыг олсон уу?
-Их санаандгүй сонин тохиолдлоор явсан. Дархан хотын 19 дүгээр сургуулийн англи хэлний багш Рейнбоу надад уг саналыг тавьсан. Энэ хүн Хонконгоос хүрэлцэн ирж зочин-багш, эмчээр ажиллаж байсан юм. Энэ хүн Исус Христийн пастор хүн юм билээ л дээ. Рейнбоу багш хувиараа дэмжлэг үзүүлж зургийн авъяастай найман сурагчийг миний хамт 1999 онд Бээжин явуулсан юм. Тухайн онд би тус сургуульд зургийн багшаар ажилладаг байв. Энэ хүн Исус Христийн пастор хүн юм билээ л дээ. Энэ боломж Хонконг явах эхлэл болсон. Исус Христийн сүм намайг ивээн тэтгэж тус улсад ажиллаж, амьдрах гүүр минь болсон. Амьдрал дээрээ иргэд нь маш хатуу дэг жаягтай байдаг юм билээ. Манайхан хэн нэгэн танилтайгаа ч юм уу, албаны томчууд нь дээр доор гэлтгүй амар мэндээ солилцоод гар барих тэрхэн хугацаанд ямар сайхан дотно зогсож байгаад салцгаадаг билээ дээ. Хонконгод аль болох гар барихгүй. Толгойгоо бөхийлгөөд зайнаас яриад л байдаг. Харилцааны соёл өндөр зэрэглэлд явдаг. Олон улсын сургууль, их дээд сургуулиудын профессор, докторууд арай гайгүй нөхөрсөг хандлагатай.
-Гарын шавиа нэг зэрэг олноор нь бэлтгээд олон улсын тэмцээнд оролцдог багш тун цөөхөн шүү?
-Дарханы 19 дүгээр сургууль Америк-Монголын хамтарсан сургууль гэдэг утгаараа тэмцээн уралдаанд сурагчдаа оролцуулж хүүхдүүдийн чадварыг эрт нээн илрүүлэхийг гол аргаа болгодог юм билээ. Нэг үгээр менежментийн бодлого нь сайн гэсэн үг. Энэ үүднээс багш нарын заах аргыг их чухалчилдаг байсан. Энэ нь багш, сурагчдад эргээд өгөөжөө хүртэх боломж, гарцыг нээгээд өгдөг юм билээ. Хамгийн бага нь 11 настайдаа л хил давж өөрийнхөө авъяас чадварыг нээж байлаа. 11-16 насны миний гарын шавь нар Бээжингийн маш олон сургуульд очиж зургийн олон төрөл дээр үзүүлэх тоглолт хийсэн шүү дээ. Тэр үед манай шавь нар тоглолтондоо гарахын өмнө өглөөний дөрвөн цагт босдог байсан. Яагаад гэвэл Бээжингийн сургуулиудад хүмүүжлийн ажил гэсэн тусгай хичээл байдаг юм билээ. Энэ нь өдөр бүрийн 07 цагт эхэлдэг. Хүмүүжлийн энэ цагт бидний тоглолтын хөтөлбөр багтсан байсан. Тиймээс шавь нар маань бүгд 05 цагт босдог байв. Шавь нар маань цагийн үнэ цэнийг хар багаасаа мэдэрч, цагийг нарийн сайн баримталж сурсан.
-Дурсамж бүхэн хэн хүнд илүүдэхгүй төдийгүй ухаарал, сургамж хайрлаж байдаг тул тэр үеийг эргэн нэг дурсахгүй юу. Манай сурагчдын тоглолтыг урд хөршийнхөн дунд сургуулийнхаа хөтөлбөрт оруулж байсныг сонсоход үнэхээр бахархах сэтгэгдэл төрлөө?
-Тийм шүү. Монгол хүүхдүүдийг маань тоож сургуулиараа зочлуулж, тоглолтыг нь үеийнхэнд нь бахархан үзүүлж байсан нь шавь нарт маань урам хайрласан үйл явдал болсон. Багш хүний жаргал энэ үед л төрж, одоо хэр сэтгэгдлээс үл мартагдах юм билээ. Шавь нар бүгд хоёр гараараа зурна, хөлөөрөө зурна. Тэрийг харсан хятад хүүхдүүд алга ташилтыг бөмбөр шиг нижигнүүлж байсан чихэнд хоногшсон тэр хөг баяр хөөр, гуниг гутралын үед хааяа нэг сонсогдож намайг эрч хүчээр хөглөж өгдөг.
Бид сургуулийнхаа зуны амралтаар явсан болохоор ч тэр үү Хятадын сургуулиуд хичээллэж байсанд манай хүүхдүүд гайхаж байсан. Тэр жилийнхээ намраас би Хонгконгод ажиллаж эхэлсэн л дээ.
-Цалин мөнгө ер нь боломжийн уу?
-Ер нь их өндөр шаардлагатай байсан ч гэлээ цалин нэг их байгаагүй. Хүмүүс өндөр цалинтай байсан уу гэж их асуудаг.
-Эх нутагтаа их хүсэл мөрөөдөл тээж ирсэн болов уу гэж бодож байна. Монголдоо ирсэн хоёр жилийн хугацаанд зарим нэгээс нь амжуулж чадав уу?
-Би Монголд ирээд уран зургийн сургалтын төв байгуулсан. Єнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас энэ оны хавар туршилтаар хоёр гараар тэгш хэмтэй зурдаг, дээр нь уран зураг сонирхдог хүүхдүүдийг авч сургалтаа явууллаа. Энэ сарын 17-нд “МN” мэдээллийн төв дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Нэг ёсондоо сургалтынхаа анхны төгсөлтийн баяраа хийх гэж байгаагаа олон нийтэд мэдэгдэх юм. Яагаад гэвэл хавар төгсөлтийн баяраа хийх гэтэл хөл, гар, амны өвчин гараад амжаагүй. Миний шавь нараас хоёр гараар зурдаг онцгой авъяастай хоёр хүүхэд төрсөн. Гоц авъяастай энэ хоёроос гадна сургалтын таван сарын хугацаанд маш их уран бүтээлч 12 хүүхэд байгаа.
-Шавь нарын чинь хамгийн бага нь хэдтэй вэ. Нийтдээ Таны сургалтад хэдэн хүүхэд хамрагдав?
-36 хүүхэд төгсөж байна. Анх хичээллэхэд 56 байснаас 20 нь шаардлага хангаагүй. Шавь нараас хамгийн бага нь нэг ой долоон сартай. 25 настай шавь нар ч бий. Насны хязгаар байхгүй.
-Ой гарантай хүүхдэд хичээл заана гэдэг чамгүй их хүч багшаас гарна биз?
-Энэ хүүхдийг Санчирмаа гэдэг юм. Ээжтэйгээ ирж хичээлдээ суудаг байсан. Түүний хоёр гараар сараачсан зургуудийг жаазалсан байгаа.
Их өхөөрдмөөр тийм сэтгэгдэл төрүүлэхүйц зургийг бяцхан шавь маань зурсан. Энэ яах аргагүй түүний зураг зурах авъяастайн шинж юм.
-Yнэхээр гайхалтай шавь нар тодруулжээ Та. Яг ямар зураг зурдаг бол бяцхан авъяастнууд. Зургийг нь нийтийн өмнө дэлгэх үү?
-Эрээчих сараачих байдлаар зураач нар абсракт зураг их зурдаг юм шүү дээ. Тэрэнтэй их төстэй. Хоёр нас хүрээгүй жаалуудаас гарч байгаа сэтгэгдэл зураг дээр бууна гэдэг их гоё байдаг. Бас болоогүй шавь нарын маань усан будгаар зурсан зургууд байгаа. Мөн хоёр ой долоон сартай, гурван настай шавийн маань нэлээн сайн зурсан зураг бий. Бүтээл бүрийг амилуулсан шавь нэг бүрийнхээ бүтээлийг олны өмнө дэлгэлгүй яахав. Энэ миний мөрөөдөл төдийгүй зорилго.
-Бяцхан уран бүтээлч нартай ажиллана гэдэг ч амаргүй шүү?
-Ер нь хүндрэлтэй шүү. Амархан өлсөнө, ядарна, анхаарал нь тогтвортой биш болно гээд л тэр чигтээ хүүхдийн ухаанаас янз янзийн үйлдэл гарна даа. Єдөр өнжүүлэх байдалтай орчноо тохижуулах хэрэгтэй болно. Цаг ямагт хараа хяналт хэрэгтэй гээд юу эс мундах билээ. Иймд ээж, аавын хэн нэгэн нь хамт хичээлд суух болдог. Бусад нь дунд сургуулийн хүүхдүүд тул гайгүй байдаг.
-Таныг сургалтаа нээсэн гэж сонсож байсан ч нэг жилийн хугацаанд ийм олон шавьтай болж амжсан гэж бодоогүй шүү?
-Сургалтын төв нээсэн гэдгээ ч сурталчилж амжаагүй байхад анги дүүрсэн шүү дээ. Би ч өөрөө гайхсан. /Түүнтэй ярилцаж суухад утас нь дуугарч энэ жилийн элсэлт хэзээ, хаана эхлэхийг нэг ээж асууж байсан/
-Сургалтаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа юу?
-Мэдээж үргэлжлүүлнэ. Монголд дүрслэх урлагийн сургалт миний зүгээс хоцрогдоод байна уу даа гэж бодогдох болсон. Бусад хичээлээс гадуурхагдах шинжтэй. Энэ нь муу талтай л даа. Юу гэхээр дүрслэх урлагийн хичээл хүүхдийг хөдөлмөрч, гоо сайхны мэдрэмжтэй, ертөнцийг үзэх үзэлтэй, юмхнаар юм хийдэг, амьдрах ухаанд сургадаг. Энэрэнгүй хүмүүжил олгоно. Ялангуяа амьдралын ухаанд суралцуулж өгдөг хичээл. Єнөөдрийн боловсролын тогтолцоонд энэ хичээлийн багш нарын чадавхийг бүрэн ашигласан, орчин үеийн шаардлагад нийцүүлж тохижуулсан анги танхим, материаллаг хэрэгцээг хангасан сургууль алга л байна. Хүүхдүүдийн дунд зургийн уралдаан их зохиогдох тусам гоц авъяастан тодорно. Олон улсын тэмцээнд оролцох асар их боломжийг харахгүй байна. Гадаад руу олон улсын уралдаан тэмцээнд явуулах нь маш сул байгаа. Yүнийг би шүүмжлээд байхдаа гол нь биш боломжийнхоо хэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэлээд олон сургуулийн багш нартай хамтарч дутагдаад болохгүй байгаа зүйлийг зохих шатанд нь танилцуулаад хэрэгжүүлэхийг төлөвлөж байна. Тийм болохоор миний хийх ажил тодорхой, маш их байна гэсэн үг. Би өөрөө дүрслэх урлагийн зургийн багш учраас өөрийнхөө чаддаг юмыг, мэддэг юмыг, миний өөрийн хүсэл мөрөөдөл болсон юмаа хийж байгаа. Улсдаа хувь нэмрээ оруулах ёстой. Энэ салбар орхигдоод байгаа нь илт харагддаг. Тиймээс энэ мэргэжлээрээ зүтгэхгүй бол өөр хэн зүтгэх юм бэ.
-Та түрүүнд галерей байгуулна гэж ярьж байсан. Түүнийгээ сонирхуулаач?
-Баяртай мэдээ дуулгахад зургаан сарын турш бүтээсэн хүүхдүүдийнхээ хоёр гараараа зурж, бичсэн уран зургуудыг жаазалж жинхэнэ бүтээл болгож амжлаа. Нэлээд үнэтэй жаазанд “өлгийдсөн” байгаа. Бүтээл бүр өөрийн тайлбартай. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд бэлэглэж байгаа юм. Манай хотын хэмжээнд хүүхдийн уран зургийн галерейтэй анхны сургууль энэ сургууль болж байна. Тус сургуулийн хоёрдугаар давхрын коридорыг хүүхдийн уран зургаар дүүргэнэ гэдэг хэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлнэ.Тус сургуулийн хамт олон маш их баярлаж байгаа. За энэ мэтчилэн би ажлаа үргэлжлүүлж л байна.
-Таны өөрийн тань уран бүтээл юу болж байгаа вэ?
-Сүүлийн найман сар хаягдсан шүү. Шавь нар маань надад итгээд хүрээд ирж байхад хар амиа бодож болохгүй биз дээ. Тэрэндээ бүх цагаа зориулж байна. Тухайлбал, сургалтын хэрэгсэл материалыг хамгийн дээд зэргийн чанартай байлгах үүднээс гадаадад захиалж хийлгэх зэрэг аж ахуйн асуудал цагийг маань булаагаад байна л даа. Цаашид амралтын хоёр өдрөө хүүхдүүддээ зарцуулаад бусад өдрийг өөртөө зориулна. Єөртөө зориулна гэдэг мэдээж үзэл бодол, оюун санаагаа хүүхдийн тусын тулд л зориулах юм шүү дээ. Түрүүнд ярьснаа хэрэгжүүлж хүүхдүүдийг олон улсын уралдаан тэмцээнд оруулах тэр гарцыг хайна, хөөцөлдөнө. Вэб сайтад шавь нарынхаа бүтээлийг байршуулна. Гадаад зах зээлд хүүхдүүдийнхээ бүтээлийг өрсөлдүүлнэ. Бүтээлийг нь үнэлж борлуулах арга замыг хайна. Ном, гарын авлага хийх гээд энэ бүх зүйлд ажлын таван өдрөө зарцуулна.
-Энэ жилийн сургалт хэзээ эхлэх вэ?
-Сургалт аравдугаар сарын 1-нээс Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн дүрслэх урлагийн танхимд хичээллэнэ. Сургууль дээр сургалтаа явуулна гэдэг хүүхдүүдэд ч ойр, мэргэжлийн багш нартай ойртож ажиллахад надад ч дөхөмтэй. Хоёрт, намайг дэмжсэн хамгийн сайхан дэмжлэг болсон. Түрээсийн байранд төлбөр төлөхгүй болж байна. Тус сургууль миний ажлыг дэмжиж ямар ч төлбөргүйгээр анги гаргаж өгсөн. Сургалтын төвөөс олсон ашгаараа сургалтын материал авах, хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулна. Yндсэндээ бизнесийн ашиг олох бус авъяастнуудыг төрүүлэхэд бүх боломжийг зарцуулах юм. Улсад тийм ч өндөр татвар төлж чадахгүй байгаа. Анх үүсч байгаа болохоор дандаа л зардал гарах юм.
-Хувийн амьдралын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Манай хүү их том болчихлоо. Оюутан. МУИС-ийн олон улсын харилцааны II дамжааны оюутан. Гэрлэж амжаагүй л явна даа
-Хүн болсны утга учрыг Та юу гэж боддог вэ?
-Єөрийгөө хүн болсноо харуулах том зорилготой. Єнөрчимэг байгаагаараа амьдрах сайхан. Жишээлбэл, бусдын адил бүхнийг хүсдэг. Хүн болгон надтай адил байх. Тэгэхдээ бусдаас юугаараа давуу тэр сайн талаа гаргаж чаддаг зорилготой байх хэрэгтэй. Амьдрал өөрөө зорилго.
-Таны бүтээл ямар үед зогсолтгүй хөвөрч байдаг вэ?
-Сэтгэл дүүрэн үедээ зураг зурах дуртай. Ямар нэг таагүй мэдээлэл сонссон, архи, тамхи, хэрүүлтэй орчинд бүтээл төрж чаддаггүй. Яагаад гэвэл миний уран бүтээл бохир болчих юм шиг санагддаг. Телевизээр сайхан хүний ярилцлага сонсоод ч юм уу, хүү маань ээжийгээ баярлуулсан баяртай мэдээ сонсоход бүтээл аяндаа ундрах санаа шууд буудаг гэж болно. Ер нь эерэг талын мэдээлэл их байх тусам надаас эрч хүч гардаг.
-Бүтээл туурвихад Хонконг эсвэл Монгол хоёрын аль нэг нь илүү байх юм уу?
-Бүтээл туурвиж төрөхөд Хонконг илүү байсан. Тэнд би маш их зураг зурж байсан. Онгоцонд хүртэл зургаа зурж бүтээлээ гаргаж байсан. Ажил руугаа явах унаан дотроо ч зурж байсан. Гэртээ ч зурна. Ажил дээрээ ч. Маш их үр бүтээлтэй зураг гарч байсан. Монголдоо ирээд бүтээл гаргасангүй, яг үнэн дээ.
-Тэнд зурсан зургийг тань гадныхан сонирхон худалдаж авсан тохиолдол хэр олон вэ?
-Хоёр гараараа зэрэг зурсан цуврал гурван зураг маань Хонконгийн нэгэн хувийн уран зургийн галерейд бий. Миний зургийг тус улсын галерейд тавигдсаныг нотлох батламжийг надад дурсгасан. Тэр батламж дээр хэдэн төгрөгөөр ямар зургийг худалдаж авсан бүх мэдээлэл байдаг. Хонконгийн үзэгчдийн өмнө хоёр гараараа зэрэг зурсан. Гайхалтай л даа. Гурванхан минутад гурван цуврал зураг гарсан.
-Хэр их үнэ хүрсэн бэ?
-68000 ам.доллараар авсан. Хамгийн үнэтэй зарагдсан зураг гэвэл энэ. Тэр үеийн арга хэмжээг видео бичлэгт буулгах гэсэн хүнээс миний үзүүлэх тоглолтыг зохион байгуулсан хүн шууд мөнгө авч байсан. Гурван минутын бичлэг хийсэн хүнээс 10 мянган ам.доллар авч байгаа юм. Зураг зурж буй мөчийг гэрэл зургийн хальсанд буулгасан гэрэл зурагчид, сурвалжлагчдаас таван мянган ам.доллар авсан. Тэр арга хэмжээнээс олсон бүх хураамжийг надад өгсөн.
-Єөр сонин содон зүйл олон тохиолдож байв уу?
-Сонирхогчдын туялзуур жадны тэмцээнд оролцоод түрүүлж 1300 ам. долларын байг нь авч байсан. Уг тэмцээний шүүгчид олимпийн аваргууд байсан. Гурвуулаа олимпийн алтан медалийн эзэд. Шүүгчдээс нэг нь талбай дээр гарч ирж надтай үзэлцсэн. Тэр хүнийг ялсан. Мэдээж олимпийн аварга хүн надад ялагдана гэж юу байхав. Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс мөн монгол бүсгүйд хүндэтгэл үзүүлээ биз дээ.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Õ¿ì¿¿ñ ÿíç á¿ðýýð ýíý õ¿íèéã ÿíç á¿ðýýð ë ÿðüäàã, áîääîã áàéõ. À õàðèí ìèíèé õóâüä áîë áè ò¿¿íèé àìüäðàë, óðàí á¿òýýëèéí çàì ìºðèéí äýìæèæ ÿâäàã. Õýíýýñ ÷ ãóéõã¿é, ººðèéí ãýñýí ¿çýë áîäîë, àâúÿàñ ÷àäâàð áàñ ¿ð ä¿í áàéäàã õ¿í ãýæ áîääîã. Áèäíèé ¿ð õîé÷èéí òºëºº ãàðãàæ áàéãàà öàã õóãàöàà, ñýòãëä òàíü òàëàðõàë èëýðõèéëýí õ¿íäýòãýå
2011-08-12 14:46:00
emegtei huntei yvdag gesen
2011-08-12 14:46:00
RIg5xP korzyihd xjjtkyww ifgksbms
2011-08-12 14:46:00
kncjywee wzstetaf llrajsat
2011-08-12 14:46:00
pzoyrvwg djgjhkrz atawthjn
2011-08-12 14:46:00
omllvnhx iqmsswik nwebblgw
2011-08-12 14:46:00
bsawligo idzwstba oqmwqqre
2011-08-12 14:46:00
nntbpuvc pigoayyt sprjdpqi
2011-08-12 14:46:00
vunybbsj xogzrtqx lrtwfrqh
2011-08-12 14:46:00
eygkruvb tkbwqzxt yxslhbzh
2011-08-12 14:46:00
bpprrdll hscmdcis kuxixfbm
2011-08-12 14:46:00
qqzdycxi ndbmcygv ynvfaajo
2011-08-12 14:46:00
swkikibt bgsknfpg sazgxlcy
2011-08-12 14:46:00
xzcbklex jcasqjkx zeespres
2011-08-12 14:46:00
nlcuddka ihwrlfwe fuswrfdo
2011-08-12 14:46:00
vulhskaf azxlowju kfaednmh
2011-08-12 14:46:00
utopvmnh jjslkehi ozklamgq
2011-08-12 14:46:00
nrahkowf tglqkumf hqjsuqdw
2011-08-12 14:46:00
qkrjzsjp vkgucmcq ccpfbsft
2011-08-12 14:46:00
mtwpvxmt vxtsyemq cdkaceyu
2011-08-12 14:46:00
lfobithw jddmvcte ntvkkhwx
2011-08-12 14:46:00
gbatyxzn vrisxxwh vkjaaoic
2011-08-12 14:46:00
sozmrzqo lkgydnnh zihrcxqk
2011-08-12 14:46:00
ivdkymah jaygfgwb asffmbui
2011-08-12 14:46:00
fpfqevew wlnuuiun bzcvbluz
2011-08-12 14:46:00
pvgnsfsu zlqikwdk nfzovhbi
2011-08-12 14:46:00
ljxcfgyo bzjafbuo gqxkrgut
2011-08-12 14:46:00
jhdmccbx ufvlbidu mpamejvf
2011-08-12 14:46:00
awuggaqf ujctwdpr xtqaoqon
2011-08-12 14:46:00
cogywdba wvvdifjp xgttlkla
2011-08-12 14:46:00
aswrgjxf rnxuwmii maazivfu
2011-08-12 14:46:00
lvezgqnz bxpilszp gyjtgbjk
2011-08-12 14:46:00
paltzlfd ctrqzmpf ritbmgmy
2011-08-12 14:46:00
jkrsurjt brarsxtp vdpiqcux
2011-08-12 14:46:00
eieipblc tnxkxzfq qccoufmc
2011-08-12 14:46:00
hpflalvy frdldvzh iiwfimqa
2011-08-12 14:46:00
lnzerkbs jxcndytw kyrkrdkb
2011-08-12 14:46:00
vltvumym kzrkryjt ernzaghs
2011-08-12 14:46:00
vaabufbn gexludjx unollcik
2011-08-12 14:46:00
wvnpixdp tvxuecnk uhyrayjn
2011-08-12 14:46:00
ywwbxquu wpafarkk mvwinsij
2011-08-12 14:46:00
xqrchbra scqqdthb zlqwnecz
2011-08-12 14:46:00
ghromlzz ynafooia zpamtgxh
2011-08-12 14:46:00
rllnfdar jjocntqj mazpuksd
2011-08-12 14:46:00
Gaihaamshigtai augaa humun
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.