| Хүмүүс: |
| Компани: |

Бээжингийн олимпод маш амжилттай оролцсон ч медаль хүртэж чадаагүй У.Мөнх-эрдэний ялагдлыг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Харин Боксын холбооныхоны хувьд түүний ээжтэй холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь түүний ээж Уранчимэг олимпийн наадмаас хэдхэн сарын өмнө залилангийн хэргээр шийтгэгдэж Луусангийн шоронд хоригдсон аж. Тиймээс энэ бүхэн нь тамирчны сэтгэл санаанд нөлөөлсөн гэж тэд үзэж байгаа юм. У.Мөнх-эрдэнийг сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгийг ойр дотныхон нь ч үгүйсгэхгүй байна.
www.factnews.mn