БНН-ын дарга Б.Жаргалсайханаас ердөө ганцхан удаа байцаалт авчээ
2008/09/13
Share |
Хүмүүс:
Компани:

БНН-ын дарга Б.Жаргалсайханыг долдугаар сарын 1-нд болсон эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэсэн үндэслэлээр цагдан хориод байгаа билээ. Ганц Худаг дахь Урьдчилан хорих төвд тэрбээр арав хонож байгаа бөгөөд энэ хугацаанд түүнээс ердөө ганцхан удаа л байцаалт авсан байна. Намынх нь даргыг хорих болсон асуудлаар БНН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, энэ үеэр түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн "Хуульд хэдэн удаа байцааж болох талаар тусгаагүй байдаг юм. Түүний бие муу байна. Зүрхний хэм нь алдагдаж, даралт нь байнга өөрчлөгдөх болсон. Биеийнхээ эрүүл мэндийн талаар Б.Жаргалсайхан өөрөө хэлэхгүй байгаа юм" гэж танилцуулжээ.
БНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Үйлдвэр, худалдааны сайд асан Ц.Даваадорж "Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэтэл 15 жил ардчиллын төлөө тэмцсэн БНН-ын даргыг цагдан хорьсон нь улс төрийн шалтгаан, зорилготой гэж бид үзэж байна. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Манай нам энэ сонгуульд оролцоно. Гэтэл намын даргыг улс төрийн ийм эгзэгтэй үед хорьж байгааг бид эсэргүүцэж байна. Түүнийг шалгах шаардлагатай бол цагдан хорихоос өөр олон арга байдаг шүү дээ" гээд "Б.Жаргалсайхан шиг Монголын хөдөө аж ахуй, малын бүтээгдэхүүнийг дэлхийн зах дээлд таниулсан хүнийг цагдан хорьдог нь буруу. Долдугаар сарын 1 -ний жагсаал цуглааныг хэн ч зохион байгуулаагүй. Ард түмэн өөрсдийн сайн дураар Сүхбаатарын талбайд очиж сонгууль будлиантай болсныг эсэргүүцсэн биз дээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, БНН-ын дарга Б.Жаргалсайхан цагдан хоригдсоноосоо хойш намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдтэй л уулзахыг зөвшөөрсөн аж. Намынх нь нөхөд түүнд хоёронтоо эргэлт оруулаад байгаа юм байна. Б.Жаргалсайханы ээж эдүгээ 78-тай буурал хүүг нь цагдан хорисныг дуулаад даралт нь ихэсч, зүрхээр нь хатган эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
UG N AM N L BOLDOGGUI BOLOHOOS ZARIM ARCHAAGUI uih-N GAHAINUUDAAS DEER SHUU! EH ORONDOO HIIDGEE HIITSEN HUN. HARIN ARWIN, BATBAYAR-SUMO, ALTANHUYAG, METIIN MALNUUDIIG ZUGEER L ARCHAAD HAYCHIHMAAR BH YUM! TER BAYCHUUD BJ BIDNII KARMAG HOOSLOH GEJ YUNDAA ZUTGEDEG BNAA? HUN CHANARTAI IDEJ UUGAASAI!
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.