| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин Т.Баясгаланг хөл хүндтэй болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр кёкшүзаны хүүхдийг тээж яваа бөгөөд үүнийг тэдний ойрын эх сурвалжууд ч баталж байгаа юм. Түүнчлэн Д.Батбаяр дуучин бүсгүйн ээжид хамтран амьдрах болсноо дуулгаж, намрын дунд сарын 17-ны өдөр гал голомтоо бадраахаар төлөвлөснөө хэлжээ. Т.Баясгалангийн ээж одоогоор Энэтхэгт эмчилгээ хийлгэж байгаа тул ирэхээр нь кёкшүзан охиныг нь ёслол төгөлдөр гуйж авахаар тохиролцжээ. Хачирхалтай нь тэдний хурим Т.Баясгалангийн анхны хайр гэгддэг дуучин С.Жавхлангийн хуримтай давхцаж байгаа юм байна.
www.factnews.mn