| Хүмүүс: |
| Компани: |
О.Магнайн ээж тэргүүтэй гэр бүлийнхэн нь өмгөөлөгч Ч.Энхээгээс татгалзсан тухайгаа мэдээлэв. Энэ талаар О.Магнайн нагац эгч Д.Отгонбаяр дараахь тайлбарыг өглөө. -Та бүхэн яагаад өмгөөлөгчөөсөө татгалзсан юм бэ?
-Ч.Энхээ өмгөөлөгчтэй бид эрх зүйн туслалцаа авах гэрээ хийсэн. Гэрээний нэг заалт нь өмгөөлөгч, өмгөөлүүлэгч тал харилцан биестээ өгсөн зөвлөмжийг анхааралдаа авч ажиллана гэсэн байгаа. Гэтэл Энхээ өмгөөлөгч бидэнтэй санал солилцохгүйгээр удаа дараа телевиз, сонингоор ярилцлага өгч, өмгөөлүүлэгчид хамааралгүй асуудлыг ярьж байгааг бид олонтаа сануулж хэлсэн. Харамсалтай нь бидний саналыг хүлээж авалгүй дур мэдэн, биднээс хамааралгүйгээр ярилцлага өгч, цаашид ч "Би та бүхэнтэй харьцахгүй..." гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс гэрээгээ цуцлахаас өөр зам үлдсэнгүй. -Ч.Энхээ өмгөөлөгч та бүхнээс хамааралгүйгээр ямар мэдэгдэл, мэдээлэл хийснийг тодруулахгүй юу? -Ер нь манай дүү О.Магнайн хоригдож байгаа явдалтай огт хамаагүй төрийн албан хаагчийн гэр бүлийн хүн рүү бүдүүлгээр дайрч давшилсанд бид их эмзэглэсэн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын туслах, МБАХТХ-ийн дарга Л.Болдоос энэ дашрамд уучлал гуйж байна. Л.Болд О.Магнайн асуудалтай холбоотойгоор ар гэр болоод өмгөөлөгчдийг эмзэглүүлсэн ямар ч үйлдэл хийгээгүй байхад ингэж дайрч давшилсанд манай гэр бүлийнхэн маш их гайхаж байна. Ямар шалтгаантай ингэснийг нь ч тааж мэдэхгүй байна. Эх сурвалж: Өдрийн сонин