| Хүмүүс: |
| Компани: |

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Маргад” зочид буудалд манай дуучид, хошин урлагийнхан их үйлчлүүлдэг гэнз. Нууц бүхэн задрахын төлөө байдаг юм гэдэг. Манай орны хамгийн ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын жагсаалтыг зочид буудал, баар цэнгээний газрууд тэргүүлдэг. Энэ нь нууц амраг, ар өврийн амьдрал ихэссэнтэй холбоотой юм болов уу? “Сайхантай нь явалдаж сайнтай нь сууна” гэх гудамжны үг зүйр үг болтлоо хзрэглэгддэг. Эхнэр авлаа гээд эр хүний явдал дуусдаггүй гэдгийг урлагийнхан үнэхээр тод томруун харуулж байна. Тэд нууц амрагаа дагуулаад нэгэн үдшийг нэлээд нууцхан бас халуухан өнгөрүүлээд эхнэртээ тайлан тавихаар яаран явцгаадаг гэнэ шүү. Дуучин ВХ, Guys 666 хамтлагийн Мягаа, дуучин Мөнхбат, Hip hop холбооны ерөнхийлөгч Баавар, Классик жем хамтлагийн дуучин Энхтайван, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг нар л гэхэд “Маргад” зочид буудлын байнгын үйлчлүүлэгчид гэсэн шүү. Тэд зочид буудалд үдшийг өнгөрөөхдөө охид бүсгүйчүүдээр гангардаг гэсэн. Хүний мууг үзэх гэсэндээ биш, олны танил болсон юм бол биеэ зөв авч явах ухаантай байгаасай гэсэндээ энэ мэдээг дэлгэлээ. Айл гэрийн ноён нуруу эр хүний ямар байхаас шалтгаалдаг гэж ярьдаг. Монгол Улсын урлаг гэдэг их өрх гэрийн орон зайг эзлэж байгаагийнхаа хувьд биеэ хэрхэн яаж авч явахаа мэдэрдэг байх үүрэгтэй баймаар.
эх сурвалж: Дээдсийн хүрээлэн